СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-12

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хурлаар Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар баталсан бөгөөд тус төлөвлөгөөнд таван бүлгийн 22 дэд бүлэгт нийт 984 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2022 оны зургадугаар сарын 6-ны өдрийн байдлаар дээрх төсөл хөтөлбөрүүдийн 62.3 хувь нь биелээд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан. Тэрбээр 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг танилцуулсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 24 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгчид танилцуулж, санал авсан гэдгээ тодотгожээ. Мөн УИХ-ын дөрвөн гишүүн, НИТХ-ын 10 төлөөлөгч, нутгийн захиргааны 33 байгууллагаас санал ирүүлж, нийт давхардсан тоогоор 500 орчим санал тусгасан байна.

2022 оны газар зохион байгуулалтын тодотголд гурван бүлэг, 13 дэд бүлэг, 406 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд харьяалах хэлтэс албадаас 29 байгууллагаас 50 байршилд газар эзэмшүүлэхийг хүссэн санал хүсэлт ирүүлсэн аж. . Түүнчлэн нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зургаан дүүргийн 16 байршлын 4.18 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон газрын мэдээллийн санд бүртгэх, авто зам, замын байгууламжийн зориулалтаар 15 байршилд 1.78 га газрыг, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэхээр 10 байршилд 17.2 га газрыг  төлөвлөгөөнд тусгах зэрэг санал оруулсныг Зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Ийнхүү Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулахыг Зөвлөлийн гишүүд дэмжиж, асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.