СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-10

🔴 LIVE: Т.Бадамжунай тэргүүтэй газрын наймаачидтай нийслэлийн удирдлагууд үргэлжлүүлэн тэмцэнэ гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр зарим нийтийн өмчийн байршлыг чөлөөлөн, тохижилт хийх ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлэл хийж байна

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан.  

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм. Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан компанийн зүгээс хүсэлт гаргасан тул түр харзнасан боловч компани хогийг ачиж зөөвөрлөөгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдлээ өмгөөж эхэлсэн. Иймд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу экскваторыг холдуулах, ойр орчимд нь байсан хогийг зөөх ажлыг хийсэн гэж Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. Мөн

Мөн "Энигма", МҮИС болон түүнтэй холбоотой байгууллагууд Зайсангийн амны 38.2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигч зөвшөөрсөн хүрээнд газрын аль нэг ашигтай талыг ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барихыг хориглодог.

Гэтэл . Судалгаа шинжилгээ явагддаг биш архидан согтуурдаг, ноцтой зөрчил гардаг газар болчихсон байсан. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан буулгах ажиллагаа явагдсан. Мөн Зайсангийн амны орц, гарц хэсгийг хаасан зөрчлийг арилгасан.

Энэ байгууллага удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд дөрвөн ч газарт архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын ажил эхлүүлсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг дэвсэлж сурсан хүмүүс байна. Танил тал, улс төрчдөөр дарамтлуулж асуудлаа шийдэж сурсан улс байгаа юм. Тиймээс Эдгээр хүмүүсийг хамгаалдаг улс төрчидтэй тэмцэх болно. Мөн тухайн албадан буулгасан обьектуудын зарим нь нурж унахад бэлэн болчихсон байсан. Энэ бол хуулийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа гэж нэмж хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.