Хилийн Замын-үүд авто замын боомтын чингэлэг тээврийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотод цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдварын тоо 376 болж тасралтгүй нэмэгдэж байна. Мөн шинж тэмдэггүй 248 тохиолдол батлагдсан талаар тус хотын КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдээлэв.
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагатай дипломат шугамаар зөвшилцөж, харилцан ойлголцож, Хятадын талаас шуурхай арга хэмжээ авсны дүнд Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр логистикийн бүсэд байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжинд гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлээд байна.
Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна.
Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын "0" цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас 40 футын 37 чингэлэг, 20 футын 44 чингэлэг, нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
дэндүү эмгэнэлтэй улс юм даа сайхан бэлэн газар нутаг бхад ногоогооч тарьж чадахгүй үзэн ядаад бга хужаагааса яаж тарьж ургуулсныг нь ч эдэхгүй амруугаа гудраад үд болтол унатаж үхрийн дуунаар зам дээрээ гарч түгжрээд үдэш болохоор архидалт шоу нь эхлээд үүрийн гэгээгээр гэртэ ороод дэнүү дэндүү