Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж буй хөнгөн атлетикийн суурьтай дасгал хөдөлгөөнөөр иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх зорилготой “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөн нийслэлийн хэмжээнд амжилттай өрнөж байна.
Энэ оны гуравдугаар сарын 26–ны өдрөөс эхлэн өрнүүлж буй уг хөдөлгөөний хүрээнд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн бямба гарагт иргэд нийтийн алхалт, биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна. Удирдамжийн хүрээнд дүүргүүд ажлын байрны дасгал, алхалт, гүйлтийг иргэдийн дунд зохион байгуулж, нийт 420 байгууллагын 11.209 иргэнийг хамруулаад байна.
“Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөн нийслэлд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.