Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, улс төрийн 24 нам төрийн ордонд зургадугаар сарын 9-нд тунхаг бичигт гарсан үсэг зурсан. Уг эцэг хуулийн өөрчлөлтийг наадмаас өмнө УИХ-д өргөн барих бөгөөд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах аж.
Гэхдээ эрх баригч нам болон бусад улс төрийн намуудын тухайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух, санал бодлыг нь тусгах чиглэлд анхааран ажиллахаа илэрхийлсэн байна.
Энэ тухай ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Доржханд:
-Парламентанд суудалтай болон суудалгүй намын төлөөлөл 2022 он гараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай. Үүнийг төрийн эрх барьж байгаа олонхийн бүлэг шийдэх боломжтой. Иймээс ард иргэдтэй жагсаал хийж, тодорхой шаардлага тавьсан. Нийт 200 мянган иргэнтэй тулж уулзсан. Иргэд дэмжиж байна. Иргэдээс санал авах ажлыг 21 аймаг, дүүрэгт үргэлжлүүлээд хийж байна. Залуучууд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Парламент мөн хэлэлцээр болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийснээр сонгуулийн тогтолцоог өөрчилж, залуус эх орондоо ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн МАН-ын хүний эрхийг дээдлэх заалтууд тусгах санал оруулж байна. Үүнийг дэмжиж байна гэлээ.
Эндээс харахад МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд манлайлал үзүүлэх бол ХҮН нам сонгуулийн тогтолцоог хуульчлан баталгаажуулахыг чухалчлан ажиллах бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
olon namuud neg bair suurindeerees negden ajil hiij baigaag harah saihan baina
Bvhel bvten 30jil odoogin togtoltsoogoor ywahd hmg zaluus n gdgshaa dvrweed duusj bn odoo bol oorclolt oruulh tsag n bolsoon
buzartai garuud hariin tonuulchidiin gar hol bolsn buzariin hulgaichuud turiin tolgoid garaad eh oron min duuslaa daa