СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-06-10

Тархины эмгэгтэй хүүхдүүдэд хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даахаар боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Өнөөдөр буюу /2022.06.10/-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзлаа.

Уулзалтаар сайд нар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ.Үүнд:

  • Хомстол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах,
  • Ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол улсад хийдэг болох

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.