Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногт 1,203 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 843 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 нь нийслэлд, 12 нь орон нутагт 12 буюу нийт 38 хүн гэмтэж бэртжээ. Дөрвөн хүн ослын улмаас нас барсан байна. Мөн хүүхэд өртсөн 16 осол бүртгэгдэж, 19 хүүхэд гэмтжээ. Насны хувьд 5-18 насныхан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож осол гаргасан 11 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ долоо хоногоос эхлэн сурагчдын амралт эхэлж буй тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зам тээврийн ослоос сэргийлнэ үү.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.