СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Бусад | 2022-06-10

Өнөөдөр Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус,  Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи  зүүн хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи  зүүн хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус дулаан байна

5 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.