СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-06-09

Монгол Улсад Сонгодог найрал хөгжим үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн “Хүндэтгэлийн концерт” энэ сарын 16-ны 19:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэж байна.

Тус тоглолтонд Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдэээс түүвэрлэн үзэгчиддээ хүргэхээр бэлтгээд байна. Тоглолтод Симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш, удиндаач Б.Батбаатар/СТА/, Б.Анар, дуучин Э.Анхбаяр/МУГЖ/, Б.Дэлгэрбаяр/СТА/, Д.Дүйнхэржав/СТА/, Ц.Хулан/СТА/ нар, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар Ч.Буянхишиг/МУСГЗ/ нар оролцох юм.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим нь анх 1957 онд Соёлын яамны тушаалаар Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж, анхны удирдаачаар Улсын гавъяат жүжигчин Ц.Намсрайжав, туслах удирдаачаар Г.Бирваа нар ажиллаж байсан.

1958 оны 2-р сарын 25-нд анхны тоглолтоо удирдаач Ц.Намсрайжав, Г.Бирваа нарын удирдлагаар Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун болон дэлхийн сонгодог хөгжмийн нэрь төлөөлөгч Л.Бетховен, Ж.Бизе нарын бүтээлүүдийг Улсын Хөгжимт Драмын тайзнаа эгшиглүүлсэн нь Монгол улсад сонгодог хөгжим үүсэж хөгжхийн эхлэл байсан юм. 

Симфони найрал хөгжим нь Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгохын зэрэгцээ Монголын телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж өдгөө 65 жилийн ойн тохиож буй Монгол Улсын хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй сонгодог найрал хөгжим юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.