СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарласан.

Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна" гэсэн юм.

Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцлоо. 

Шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзсэн байна.

Эрүүгийн  болон Иргэний хуулийн тус тус заалтуудад үндэслэн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь 2,7 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэгт нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэг бусад зардлаа хуулийн дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

О БАЙГАЛМАА
2 жилийн өмнө
66.181.161.58

Болсон шүү дээ наад хүнээ одоо зовохоо боль маш их ядарлаа хэзээ ямар шийтгэл ногдуулах бол гэж өөрөө өөрийгөө шийтгэдэг байгаа миний хувьд 16жил болсон гэж бодож байна

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.221

Хаалттай хориход бус нээлттэй хориход учир хугацаанаасаа өмнө суллагдана.Мөн нээлттэй учир бараг амралтанд байгаа юм шиг байж байгаал гарна.Өнгө мөнгөний шүүх засаглал.Өөр эгэл жирийн хүн байсан бол бүх насаараа үгүй бол 19 жил хаалттай хоригдох байв.

зочин
2 жилийн өмнө
202.9.40.207

хүн амины хэрэгтнүүд нээлттэй хорих ангид очиж байсан түүх бгаа юу жирийн ард байсан бол шууд Тахир соёотын гяндан явах байсан буйзаа аймаар юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.