Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Н.Түвшинбаяр үгээ хэлснээр гэм буруугийн шүүх хуралдаан шийдвэрээ гаргахаар завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дууслаа.
Улмаар Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцжээ.
Ингэснээр дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжилж байна. Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар талууд дүгнэлт гаргаж хэлэлцүүлэг явагдаж эцсийн шийдвэр гарах юм.
Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар яллаж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.
Харин шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч
-Эрүүгийн хууль, энэрэнгүй зарчмыг давхар харгалзах ёстой. Хорих ялаар шийтгэгдэж болох хамгийн дээд хэмжээ 20 жил байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэснээ бараг хамгийн дээд хэмжээнд тулгаж байна. Мөн нээлттэй дэглэмд эдлүүлэх зэргээр бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэж шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна гэв
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.