СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-09

А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулбал 10 орчим хүүхдэд л туслах болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэх, эхчүүд таталтын эм хоёр жилийн хугацаанд тасарсанд бухимдаж, Төрийн ордны гадна суулт зарласан. Энэ үеэр эцэг, эхчүүдтэй Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар уулзсан юм.

Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох л олон хүүхдэд хүрэх ажлыг түүгээр хийх ёстой.

Мэдээж өвдөөд хандив цуглуулж байгаа хүүхэд олон байна. Гэхдээ түүнээс олон хүүхдийг хамруулахын тулд бид илүү сайн бодлого явуулах ёстой. Хэрэв . Тиймээс аль болох бүтээн байгуулалт тал руугаа анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Осёрё
2 жилийн өмнө
202.131.248.206

Бага боловч хуваагаад өгөхгүй юу. Тэгвэл !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.