Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт”-эд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт явуулж буй билээ.
Энэ шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-т заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх”, 24.3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхнаар хийлгэхээр Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон байна.
Үүний дагуу өчигдөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, зарим эд мөрийн баримт, санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ зэрэг олон бичиг баримтыг нь хураан авав.
Энэ талаар тус газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Даваадорж:
“Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй мах их хэмжээгээр худалдсан, түгээсэн, экспортод гаргасан байх магадлалтай энэ асуудалд прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг, үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Эм ди си пи” ХХК нь нянгийн бохирдол ихтэй махыг экспортод гаргасан, эсэх, зах зээлд нийлүүлж, хэрэглэгчидэд түгээсэн үү, нянгийн бохирдолтой мах тус компанийнх уу, эсвэл “Хиам консервийн үйлдвэр” (ХКҮ)-ийнх үү гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн.Мөн ХКҮ компани нь мах экспортлох квот буюу тусгай зөвшөөрлөө “Эм ди си пи” компанид ашиглуулсан, зарсан байж болзошгүй асуудлыг ч шалгаж тогтоохоор ажиллаж байна. Яагаад гэвэл “Эм ди си пи” компанийн байрнаас ХКҮ компанийн хаяг, шошготой мах их хэмжээгээр илрүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагынхан лацдаж, битүүмжилсэн. Энэ мэт асуудлыг нарийвчлан тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт цуглуулахаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр “Эм ди си пи”, “Мах импэкс” компанийн байранд байрлах ХКҮ-ийн үйлдвэрийн оффис, агуулахын байранд нэгжлэг, үзлэг хийж санхүүгийн баримт, материалыг түр хураан авч байна” гэлээ.
Нэр дурдсан аж ахуйн нэгжүүдийн байр, “Эмээлт” дэх агуулах зэрэгт цагдаагийнхан нэгэн зэрэг нэгжлэг хийсэн бөгөөд эл ажиллагааны хүрээнд “Эм ди си пи” компанийн захирал, БНХАУ-ын иргэн Сийлэн, ХКҮ компанийн эрх бүхий албан тушаалтан Х.Цэндбаяр болон бусад холбогдох албан тушаалтныг цагдаагийнхан дуудаж мэдүүлэг авч эхэлсэн аж. “Мах импэкс” компанийн болон Баянгол зочид буудалд хийж буй нэгжлэг хараахан дуусаагүй байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Niregsen hoino ni hashigrav gej ene neg MHG gej uhej dald orson gazar bnaa ed ajlaa sain hiij baisan bol ene olon hun hort havdar eldev uvchind barigdaj zovj tarchlaj uhehgui l baisan baihdaa ene mahnii uildveruudiig hynaj shalgaj bh yostoi MHG n baitsaagch nart eruu uusgej shalgah heregtei buruutai bol eh oronii erh ashgiin esreg uildel hiisen gedgeer yllah heregtei