Мэргэжлийн тулаанч З.Шинэчагтага, боксчин МУГТ Э.Цэндбаатар хоёр тулаан хийхээр болсон. Тус тулааны талаар З.Шинэчагтага, Э.Цэндбаатар нар багш нарынхаа хамтаар хэвлэлийн бага хурал хийж байна. Тэд тус бүр 300 сая төгрөгийн бооцоо тавьж тулалдахаар болжээ.
Хоёр тамирчин хоорондоо боксын төрлөөр тулалдах санал бие биедээ тавьсан байна. Тамирчин хүнийг ард түмэн үнэлж байна. Дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.Тамирчдаа алдаршуулах үүднээс энэ тулааныг хийхээр болсон гэж хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид хэллээ.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар:
-Тулаанд би дуудсан. Тулааныг Э.Шинэчагтага өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ах нарынхаа өмнө оодорсон нь таалагдахгүй байгаа. Хүйтэн царайнаас нь айна гэж бодоод байх шиг байна. Энэ хүйтэн царай, муухай харцнаас өөр юу ч байхгүй. Тэрнээс нь айна гэж бодоод байх шиг байна. Би Шинээг багаас нь мэднэ худлаа пээдийсэн зан нь надад таалагдахгүй байна. Тамирчин хүн формтой бэлтгэл хиймээр юм. Шинээ шиг бэлтгэл хийж чадахгүй хүмүүс худлаа байдаг. Миний уур хүрээд байна.
Холимог тулаанч Э.Шинэчагтага:
Бид хоёр тал талаасаа 300, 300 сая төгрөг гаргаад тоглоё гэсэн. Тэгээд 600 сая болно. Мөнгөө яаж босгож байгаа нь бидний асуудал. Цэндээд хэлэхэд хожсон нь 600-гаа аваад явна. Өмнөх тулаанд тулааны бооцооны 100 сая төгрөгөө өгөөгүй гэсэн асуудал гарсан. Тиймээс энэ мөнгийг дэвжээний хажууд байлгаж байгаад ялсан нь авна. Бид хоёрын тохиролцсон жин 70 кг. Одоо миний биеийн жин 78кг-тай байна. 70 болтол хасна. Цэндбаатар 75-тай байгаа. Бас 70 болтол хасна гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг тэнэг гэхэд дэндсэн тэнэгүүд бна. Цэндбаатарийг дэмжээд байдаг нөхдүүд нь одоо энэ залуугаа хүмүүжүүлээчээ.
энэ 2 монголын боксын нэр хүнд, үнэлэмжийг өргөх биш, бүр унагаж, гадныхны доог боллоо.
Гоё тулаан болох бха гэж бодож бна 2 тоо амжилт хүсий