Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцжээ. Мах, махан бүтээгдэхүүний үйлдэврлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна.
Шадар сайд С.Амарсайхан:
Мах, махан бүтээгдэхүүнийг төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэл стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад орно. Хоёрдугаарт, дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эрүүл ахуйн шаардлагатай холбоотой асуудал гарч байна. Иймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 31 ААН-ийн 16-гийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалтын үйл ажиллагааг цаашид үргэлжилнэ. Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.