Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцож байна. Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалан явуулж байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэг оролцож байгаа юм. Шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан хэдий ч хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргаж улмаар шүүх бүрэлдэхүүн нээлттэй байдлаар үргэлжлүүлж байсан юм. Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров “Өнөөдрийн шүүх хуралдаанд би “Хэргийн зүйлчлэл тохироогүй” тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2,1-т заасан хэргээр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж, энэ байр суурийг хамгаалж оролцоно.Энэ хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11,1-2 дэх хэсгийн 2,4-т зааснаар хөнгөн гэж зүйлчлүүлэх.10,1-2,1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй талаарх үндэслэлийг тодорхой баримт, хуулийн үндэслэл уншиж, мэтгэлцэнэ” гэв. Ийнхүү Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй үргэлжилж байсан ч улсын начин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүх хурлын зарим хэсгийг хаалттай хэлэлцэх санал гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргатал түр завсарлалаа.
Эргэн сануулахад Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яасан ийсэн хөнгөн гэж зүйлчлүүлэх. Ичдэггүй новш вэ. Хүнийг харгис хэрцгийгээр зодож алах нь хөнгөн гэмт хэрэг юм бол өөр бусад хөнгөн хэргүүдийг зүгээр торгоод л явуулж байя. Энэ новшийг бүх насаар нь хорь, төрөөс өгдөг мөнгийг зогсоо, хөдөлмөрийн баатар болон бусад цолыг хураа! Хийсэн хэргийнх нь ялыг үүрүүл. Бусад хамраа сөхсөн юмнуудад сургамж болго
Хүн алчихаад эмнэлэгт очоод хэвтчихсэн биз дээ Бас цэцгэн боолт зангидчихсан Эр хүний шинжгүй хөгийн гар! Ард түмний татварын мөнгө сар болгон өгдөг 8 сая төгрөгийн болиулж хасах хэрэгтэй!
Нэр нүүрээ гаргаад акаунтаараө коммент бичээч.
Harin tiin gemt heregt holbogdson ued ulsaas mungu ugduguu bolih heregtei ter mungiig emee avch chadahgui bgaa uchnuun uvchtei huuhduuded huvaarilj bvl taarna tehgui bol ene sportiin medalitanguutad sahilga bat daruu tuluv zan ogt alga bolj bn sh d
Олон юм битгий донгосоод бай шүүх шийдэх л байх