“УБТЗ” ХНН болон цемент үйлдвэрлэгчидтэй ярилцаж тохиролцсоны үр дүнд “МАК цемент” ХХК-ийг сард хамгийн багадаа 300 вагоноор хангах, “Монцемент билдинг материалс” ХХК-ийг 150 вагоноор хангахаар болжээ.
Барилга, Хот Байгуулалтын Яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” компанийн Борлуулалт хариуцсан ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
Үүнд:
- “МАК цемент” ХХК-д хоногт хучилттай 10 вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх,
- “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 ачааны вагон, хоногт хучилттай 5 вагон буюу 150 чингэлгээр багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэжээ
Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.