СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж Б.Махбалаас мэдүүлэг авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны гэх олны анхаарал татсан хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн хорих ял эдэлж буй, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалаас саяхан мэдүүлэг авчээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-ын мөрдөгчид ШШГЕГ-ын харьяа Багануур дахь хаалттай хорих 427 дугаар ангид очиж Б.Махбалтай уулзсан гэнэ. Энэ талаар прокурор, мөрдөх байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Хөгжлийн банкны ТУЗ-д Б.Махбал ажиллаж байсантай нь холбогдуулан түүнээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай болсон. Тиймээс АТГ-ын мөрдөгч очиж түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь үнэн” гэсэн юм.

Б.Махбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл тус банкны ТУЗ-д багтаж байж. Тухайн үед эл зөвлөлийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба байсан. Тэдний багтсан ТУЗ-ийн шийдвэр, банкны удирдлагын тушаалаар зээл авсан аж ахуйн нэгж түүнийгээ зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд холбогдоод буй билээ.

Тодруулбал, .

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал ЗТХЯ-ны мөн газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ 11 жил хорих ял шийтгүүлэн дээрх ангид ял эдэлж буй.

Г.РАВЖАА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.23.143

Энэ алуурчинд их асуудал бий дээ. Тэр сайхан шудрага залууг бодохоор үнэхээр харамсах юм

Зочин
2 жилийн өмнө
150.129.143.120

Махбалыг сулла

Baatar
2 жилийн өмнө
202.126.90.98

Aluurchin ch gesen hun.yugiin ch medehgui baij hiterhii neg taliig buu bari ter nas barsan hun tiim tsever baisang umeerch baigaa humuus tiim sain medej bga yu.shudarga ch geh shig harin ch avilgaliin uur baisan um bishu zundee um bichij soshialaar tsatsagdaj l baisan shde harin.hudlaa Mungenii umnuud yah gej ingej tuilshirdag baina aa.Shudarga gedgiig bicheed baigaa hun uuree hir shudarga hun bol huurhii.

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.76

Наадах чинь бол бужигнуулсан даа

ХГ
2 жилийн өмнө
202.126.90.23

Махбал муу эр биш. Хүний амьдрал гэж гай нь таарахаараа алга урвуулахын төдийд өөрчлөгдөх нь харамсалтай юм даа.

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.22

Хүн алсан бол алуурчин, бүүр санаатайгаар зодож алсан. Цаазын ялгүй монгол.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.