СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тендер будлиантуулсан УМЭАЦТЛ-ийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж дууслаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганзориг, тус газрын Захиргаа, санхүү, хангалтын албаны дарга О.Хүрэлбаатар, Эм урвалж, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн, малын их эмч Б.Саранзаяа, Чанарын менежер Ч.Нямцэнгэл нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, тэдгээрийн түүхийн эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг эрүүл ахуйн баталгаа гаргах үндсэн чиг үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газрын нэр бүхий эдгээр албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн аж.

УМЭАЦТЛ-ийнхон 2020 онд “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай тендер зарлаж, есдүгээр сард нь “Глобалбизнес линк” гэх компанийг шалгаруулан УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020OPEN_01) дугаартай гэрээ байгуусан аж.

Тус компанийнхан улсын төсөвт үйлдвэрийн газарт 13 нэр төрлийн 16 ширхэг тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгийн төлбөртэйгөөр арваннэгдүгээр сарын 14-ний дотор нийлүүлэхээр болсон аж. Гэвч аж.

Энэ үед УМЭАЦТЛ-ийн захирал Б.Ганзориг удирдлагадаа байдаг гурван албан тушаалтанд тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэл өгч, гэрээ дүгнэсэн болон бараа хүлээн авсан акт үйлдүүлэн хуулийн этгээдэд давуу байдал олгосон юм байна. Улмаар “Глобалбизнес линк” компанид тендерийн төлбөр болох 200 сая төгрөгийг бүрэн шилжүүлснээр улсын төсөвт 88 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж.

Г.РАВЖАА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч
2 жилийн өмнө
202.126.88.230

Энэ юу ч биш. Биокомбинатад захирлаар ажиллаж байсан Цолмон, Тэсхуяг нарыг сайтар шалгах хэрэгтэй. Улсын өчнөөн хөрөнгө эд нарын гараар орсон.

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.60

Энэ мал эмнэлэгийн лаб-хан дээрээс өгсөн чиглэлийн дагуу л ажилласан байх. Энэ хүмүүст ял эдлүүлэх нь шудрага биш

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.99

Шунал ихэдвэл…

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.47

Хөдөө аж ахуйн салбар хэцүүдсэн ш дээ. Мэдлэгтэй боловсон хүчин ч үгүй, сайхан залуус, охидоор дүүрсэн мал маллаж, тариа тарьж үзээгүй нөхдүүд бодлого яаж барих гээд байгааг ойлгохоо байгаад уджийнаа одоо яана даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.