СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрээний авто болон төмөр замын ачилтыг зогсоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эрээн боомтод тав хоногийн өмнө Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж, хатуу хөл хорио тогтоосон. Гэсэн ч хил боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй болохыг Гадаад харилцааны яамнаас тухайн үед мэдээлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 82 болж нэмэгдсэн байна. Хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа аж. Түүнчлэн төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоожээ. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн 300 чингэлгийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсоох аж. 

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодруулахад "300 чингэлэгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан.. Эхний ээлжид нарийн ногоо, жимс, жимсгэний терминалын ажилчдын тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.