СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-07

"Орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгнө" гэсэн залилан эрчимжиж байгаа тул иргэд болгоомжилно уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн орон сууцны корпорацийн нэрийг ашиглан иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгөх талаар хуурамч хаяг, хуудаснаас цахим орчинд иргэдийг илт төөрөлдүүлсэн мэдээлэл цөөнгүй гарч байна.

Орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд дээрх зохисгүй, хууль бус үйлдлээс шалтгаалан эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх эрсдэл гарч байгаа тул иргэдийг болгоомжтой худал мэдээлэлд автахгүй байхыг /НОСК/ ХК-ийн зүгээс анхаарууллаа.

НОСК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар албан ёсны мэдээ мэдээллийг та бүхэн дараах эх сурвалжаас хүлээн авна уу.

Фэйсбүүк хуудас - Нийслэлийн орон сууцны корпораци
Веб сайт - nosk.ub.gov.mn
Холбогдох утас – 70006953

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.