Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зарим компанийн үйл ажиллагаанаас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулж мэргэжлийн холбоодоос өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудын эрх ашиг хөндөгдөж, борлуулалт эрс буурч байна. Иймд Төр, засгийн зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжиж, чанар стандартаа хангахгүй байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжид хатуу хяналт тавих шаардлагатай байна” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Чанар стандартын шаардлага хангаагүй гээд байгаа аж ахуйн нэгжүүдээс манай холбоонд бүртгэлтэй нь ганц, хоёр нь л байсан. Тиймээс бүх мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа муу гэсэн үг биш. Мөн гадаад руу экспортолдог бүх мах олон нийтэд дэлгэгдээд байгаа шиг байдаггүй. ОХУ, Иран зэрэг улсууд өөрсдийн нарийн хяналтад бэлтгүүлж авдаг учраас хэзээ ч чанар стандартын талаар хөндөгдөж байгаагүй. Иймд ганц, хоёрхон компанийн хууль бус үйлдлээс бусад мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хохирч, цаашдын үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн амралтын өдрүүдээр мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг, гадаад, дотоодод нийлүүлдэг 10-аад аж ахуйн нэгжээр ороход 20 хувь нь л стандартын шаардлага хангаж байна. Энэ бол олон жил хяналт шалгалт сул явсныг харуулж буй” хэмээгээд “Олон жил бугшсан эл асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлж байна. Одоо цэгцлэхгүй бол хохирогч нь иргэд, цаашлаад стандартын дүрэм журмаа мөрдөөд ажиллаж буй олон олон компаниуд хохирч байна. Иймд цаашид хүнсний үйлдвэрлэлийн хяналт шалгалтыг чангатгаж, нарийн зохицуулалтаар цогцоор нь шинэчлэх шаардлага тулгарч байна. Мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад хүнсний салбарт үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын үйлдвэрлэлийн бүх шат дамжлага ил тод, хэрэглэгчид итгэлтэйгээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо ч чухал” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэдийн аюулгшй бөйдлаас илүүтэйгээр өөрсдийн орлогооо хамгаалах гэж байгаад харамсаж бөйна. Хэзээний л ийм замбараагүй байсныг харуулж бөйна .мэргэжлийн хяналтыг татан буулгавал таарна хувувийэ эрх ашгаа нэгдүгээрт тавьж мөнгө өгсөн хэнтэй ч үгсэн хуйвалдаж Үүргээ гүйцэтгэж чадахгшй байна шүү дээ
Хүнсээ тэр дундаа гол стартегийн бүтээгдхүүн махаа ихэнх % ий нь гадний хүний мэдэлд өгч бэлтгүүлж нийлүүлдэг улс байх ч гэж дээ.лангууны мах.хиам идэлтгүй .болж дээ
үйлдвэр яах вэ Монгол хүн Монгол эх орондоо амьд явах баталгаа алга болж байна
gadni huni gart ulsiin baylag atguulchaad, uursduu yuu ch hiihgui, hahuuliin mungund nud n cohorson shig yavj iim baidal hursen gedgiig uhaar daa
Монголчууд бид худлаа улс төржөөд тэр дээр байгаа ганц хоёр суудалын төлөө л бараг амьдраад байгаа юм шиг дэндүү их улс төржсөн тэнэг ард түмэн болжээ . Дор дороо оногдсон ажиллаа итгэл төгс хийж үүрэг хариуцлагаа хүлээн ажилладаг бол ийм асуудал гаргахгүй байх ёстой . Тэр махний холбоо зөвхөн өөрийн холбоонд биш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж холбооны үйл ажиллагааг өрөгжүүлэх МХГ гэх мэт төрийн байгуулагатай уялдаатай ажилладаг зарчим алдагдсан байна . Ер нь энэ янз бүрийн холбоо байгуулж засаг төрөөс мөнгө авч өөрсдийгөа сул цалинжуулсан үүрэг хүлээдэггүй хүмүүсийг яалтай ч юм бэ дээ .