Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Тухайн хүүхэд энэ сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ymar hetsvv ym be odii tom bolgochood aldana gedeg haramsmaar yma Um maani badmi hum