УИХ-ын чуулганы 2022 оны зургадугаар сарын 3-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, далайчны мэргэжлийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 7 бүлэг 64 зүйлээс бүрдэж байна. Түүнчлэн хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан. Үүнд:
Хуулийн төсөл батлагдсанаар далайн тээвэр хийх, далай ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, улмаар холбогдох төрийн, төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайжирна.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний далайчдыг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсын хөлөг онгоцыг түрээслэх замаар далайн тээврийн үйл ажиллагааны зохих дадал туршлагатай болж, улмаар өөрийн хөлөг онгоцоор далайн тээврийн үйл ажиллагаанд бие даан оролцох боломж бүрдэхээс гадна Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.