СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон хөрөнгө оруулагчаа мэхэлсэн “Ориентал капитал” компанийн захиралд ял шийтгэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж, өндөр ашиг өгнө хэмээн Японы иргэн Такахама Кеничигээс 5.7 тэрбум төгрөг залилан авсан хэрэгт холбогдсон “Ориентал капитал” компанийн захирал О.Болд, нягтлан бодогч Х.Отгонцэцэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сингапурт амьдардаг Японы иргэн дээрх хүн интернэт маркетинг болон хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг нэгэн бөгөөд түүний оруулсан мөнгөөр О.Болд тансаглаж, машин, газар, үл хөдлөх хөрөнгө болгосон хэмээн манай хэвлэлд хохирогч нь ярилцлага өгсөн байдаг. О.Болд нь гадаад худалдааны чиглэлийн “Ориентал капитал” компанийг Сингапурын “Global force” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа дээрх япон хүнд “Зөвшөөрөл авсан, хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хэлэн нэмж мөнгө татан авсан аж.

Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр үүсгэн байгуулсан “Ориентал инвест” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан, ашигтай ажиллаж байгаа гэсэн тайлан хуурамчаар гаргуулж, хөрөнгө оруулагчдаа илгээн дахиад нэмж мөнгө авснаар нийт 5.7 тэрбум төгрөгөөр хохироосон гэнэ. Зөвхөн Такахама Кеничигээс уг мөнгийг аваад зогсохгүй түүний найз, Японы иргэн Нитта Кейсүкигээс 2016-2017 онд 423 сая төгрөг мэхлэн авсан аж.

Ийнхүү мэхэлж авсан мөнгөөрөө “Мерседес бенз Е200”, “Мерседес бенз Ж-500”, “Ланд круйзер-200”, “Ниссан силва”, “Порше 911 каррера4с” автомашин, дөрвөн дугуйт мотоцикл, чиргүүл, “ДЦС-3” ХК-ийн дэргэд агуулах, гарааш, газар, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхон, мөн дүүрэгт “Бүрэн өргөө” ХХК-ийн барьсан орон сууцаас 21 байр нэр дээрээ шилжүүлэн авч мөнгө угаасныг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид шалгаж тогтоосон юм.

“Ориентал инвест”, “Ориентал капитал” компанийн захирал О.Болдтой хамт нягтлан бодогч Х.Отгонцэцэгийг нь шалгаад зээлээ төлсөн иргэдийн 4.9 сая төгрөгийг завшсан хэмээн буруутгасан аж. Энэ хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2, 17.4-2-т заасан залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшсан, 18.6-2-ын мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх . Харин нягтлан бодогч Х.Отгонцэцэгийг цагаатгасан байна.

Г.РАВЖАА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
2 жилийн өмнө
66.181.161.44

gadni hurungu oruulalt orj irehgui bgaa shaltgaanii neg in ene shuudee

 っっv
2 жилийн өмнө
126.56.202.242

Heden jiliin umnu ajild oroh geed ochij baisan gazar baishdee haha

Иргэн
2 жилийн өмнө
66.181.191.207

Хохирлыг нь барагдуулсан уу???

Зочин
2 жилийн өмнө
103.212.116.43

Archaagui shunaltai teneg lalar. Ugaun munguur ni biznes hiigeed saihan urjuulehiin orond zalilj l baidag. Hohi ni l yum daa, 6 jil shorond suuh yamar olig baih ve dee

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.22

Бүүр нэг өрөвдмөөр өлөн, зүгээр аятайхан бизнес хийж болдоггүй юм байхдаа. Монгол гэхлээр л хулгай, дээрэм, залилан байх юм.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.187

Ийм балиар луйварчдаас болж Монгол хөгжихгүй байгаа юм. Багаасаа өлөн өссөн юмнуудаас л ийм зан гарна. Хөрөнгө оруулалт оруулж ирээд хөгжүүлээд хэдэн ажлын байртай болсон бол улсын хөгжилд нэмэртэй байхгүй юу. Хөрөнгийг нь хурааж ав оо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.