СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-06

🔴LIVE: С.Одонтуяа: Төрийн өмчийн 40 их наядын бүтцийг задлахад Ардчилсан нам анхаарч ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд Ардчилсан нам байр суурь бол парламентийг төгөлдөржүүлэх. Ардчилсан намын эрх бүхий байгууллага болох АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт энэ талаар хэлэлцсэн, бүлгийн дүрмээ баталсан.

Ардчилсан нам анх сонгогдохдоо 11 бүлгийн гишүүнтэй байсан. Хуулиндаа наймаас дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Албан ёсоор найман гишүүнтэй гэж УИХ-ын даргад хүргүүлсэн. Зарим гишүүд хөдөө, орон нутагт ажиллаж байгаа. Бид хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй.  Уг нь хууль биелүүлнэ гэж тангараг өргөсөн ч ажлаа хийхгүй байна. Хэн ажлаа хийгээгүй нь шийтгүүлдэг хуультай. Ирээд ажлаа хийж байгаа гишүүд буруутай юу, ажилдаа ирэхгүй байгаа гишүүд буруутай юу гэв.  

АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа:

-Ардчилсан намын бүлгийн хурал дээр бид нэг ноцтой асуудлыг ярилаа.

Эдийн засагт уул уурхайн компаниуд маш чухал үүрэг гүйцэтгэх болсон. Тэр дундаа 90 гаруй хувийг Эрдэнэт, ЭТТ ХК гэсэн төрийн мэдлийн, хоёр компани бүрдүүлж байна. Ер нь бид эдийн засгийн бүтцээ эргэж харах цаг болсон.        

Монголд хувийн хэвшлийн оролцоо устах аюул руу ойртож байна. Төрийн өмчит компаниудын өр нь 40 их наяд болчихсон байгаа. Тиймээс бид хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй.  

Төрийн өмчийн 40 их наядын бүтцийг задлахад Ардчилсан нам анхаарч ажиллана. Өнөөдөр хэмнэлтийн бодлого хэрэгтэй ч жижиг зүйлсээр бус том эдийн засгийн бүтцээ харж ажиллах хэрэгтэй болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд би УИХ-ын дэд даргын хувьд энэ талын маш олон хэлэлцүүлэг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй парламенттай байх тогтолцоог бүрдүүлэх ёстой. Холимог тогтолцоотой байснаар АН-ын нийт гишүүд АН-ын төлөө ажилладаг, улс төрийн нам нэгдмэл байхад чухал нөлөөтэй юм гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.66

50/ ирц 4 хүн гэхээр юун хурал болох вэ дээ тэгээд ч бүлгийн дарга бхгүй нам нь 2 хуваагдаад тарчихсан сөрөг хүчин гэхэд хэцүүл юм даа зайлуул

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.