СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Төрийн орон сууцны корпораци”-ийн нэрийг барьж, бусдыг залилсан иргэний хэрэг шалгагдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулан, БЗД-ийн 26-р хороо “Парк Вью” хотхонд 3 өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэг шалгагдаж байна.

Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна. Мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд иргэд манай байгууллагын байранд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд ирж уулзах, мөн 11-313898, 70113155 дугаарт хандаж, мэдээлэл авах, өгөх боломжтой юм. Цаашид энэ мэтчилэн байгууллагын нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэрийг барьсан, иргэдээс мөнгө төгрөг нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрт нь шалгуулах болно гэдгийг мэдэгдэж байна.

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.