Энэтхэгийн шүхрээр нисгэгч 22 настай Пурушоттам Тимсина хамт нисч байсан зорчигчоо аварч өөрөө амиа алджээ. Тэрээр 32 настай Гаурав Чаударийг авч шүхрээр бууж, нислэг хийж байсан ч төхөөрөмжинд гэмтэл гарч газарт унасан байна. Унах үед нисгэгч өөрөө доор нь орж зорчигчийн амийг аварчээ. Зорчигчийн хөл хугарснаас өөр гэмтэл аваагүй бол Тимсина газар унах үед авсан бэртлээсээ болж амиа алдсан юм.
Эх сурвалж: www.nypost.com