УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа энэ уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн бол Улаанбаатар хотын зүрхэнд байдаг цөөхөн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. Хотын дарга тус цэцэрлэгт хүрээлэнг иргэддээ нээлттэй болгож, хашааг буулгаж, ногоон байгууламж байгуулах гэж байгаад баяртай байна. Нийслэлийн 120 сая мод тарих санаачилга бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа. УИХ-ын хувьд бүх талаас дэмжиж ажиллах болно. Түр хороо санаачлан хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төсөлд Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн болоод бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгаж өгнө. Ингэснээр газрыг зориулалтын бусаар хувьчилдаг байдал арилж, газар хамгаалалтад орох орчин бүрдэнэ. Хотын дарга иргэдэд ээлтэй санаачилга гаргаж байгаад нийслэлийн иргэд дэмжиж байгаа. Улаанбаатараа иргэдэд ээлтэй, ногоон байгууламжтай, ногоон хот болгох их ажилд амжилт хүсье. Үндэсний хүрээлэн маань ногоон байгууламж бүхий ойн төгөл болно гэдэгт итгэлтэй байна. Түр хорооны гишүүд болон нийслэлийн удирдлагуудын гаргасан ногоон санаачилгыг УИХ-ын гишүүд бүрэн дэмжиж ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас л нэг амлалт,үр дүн хаана байнаа
Залаатын аманд хашаад алхах гарцгүй болгочжээ. Энэ асуудлыг шийдээч. Тусгай хамгаалалтөй газар гэдэг үг нь ард иргэдийн эсрэг байх юм. Баячуудад бол хамаагүй барлагуудөд л үйлчилдэг бодолтрй.
Занданшатараа худалдагдсан авилгалд идэгдсэн , шуналтай , эх орноосоо урвасан гэж болохоор хууль хүчний болон энгийн дарга цэрэг бүх салбарт , хүнд үйлчлэх цаазаар авах бүх хөрөнгийг нь хураах хэмжээний час хийсэн чанга хууль санаачлаад батлаатхаач ! УИХ д бүх эрх нь байна даа! / Газар нутаг, уул уурхай , лицез, мах хүнс, хил гааль гэх мэт/
Хотын захиргаа, БОАЖЯ , Богд уулын захиргаа , Газрын алба мэдэж байгаа юу?! Баригдаж хоригдоод байсан Хурц гэдэг генерал чинь Төрхурахад ШШГЕГ -ын хойд амыг хашаад авсан байна! Шалгах газар байна уу?!
Дархан цаазтай Төрхурхын аманд чинь Хурц гэдэг Генерал асан чинь амаар нь хасчихсан байна. Мэдэж байгаа газар байна уу ?!