Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэл хотын нутаг дэвсгэрт бусдын гэрээс галт зэвсэг, үнэт зүйлс хулгайлж байсан этгээдүүдийг дайчлан баривчилжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн харьяат 50 настай эрэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат 59 настай эрэгтэй Ц, Э нарыг үйлдэл дээр нь саатуулсан байна. Тэд 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн бусдад их хэмжээний хохирол /340 гаруй сая төгрөгийн/ учруулсан аж.
Нийт есөн удаагийн үйлдлээр түүх соёлын дурсгалт эд зүйлс, галт зэвсэг, үнэт эдлэл хулгайлсан хэрэгт сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ташрамд дурдахад, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт 2028 дуудлага, мэдээлэл ирснээс зөрчлийн шинжтэй 1715, гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага бүртгэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.