СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үр шилжүүлэн суулгах RMC эмнэлгийн эрхийг нэг жил хасаж, 50 саяар торгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC буюу “Реженератив медикал сентр” ХХК-ийн үр шилжүүлэн суулгах эмнэлэг, түүний захирал Э.Одхүүд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр хойшлууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид”, “Фемостон”, эмчилгээнд хэрэглэх боломжгүй тул устгахаар болсон “Регулон” зэрэг 370.9 сая төгрөгийн үнэтэй эм, тариаг үйлчлүүлэгчдэдээ борлуулж, эмчилгээнд ашиглаж байсан нь ЭЦА-наас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Тиймээс Э.Одхүү болон тус эмнэлэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.14-2, 20.14-4-т заасан “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Тус шүүх эл хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд “Реженератив медикал сентр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Одхүүд холбогдох үйлдлийг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон байна.

. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 370.9 сая төгрөгийг тус компаниас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр болсон аж. Шүүхийн эл шийтгэх тогтоолыг эсэргүүцэж өмгөөлөгч нар нь гомдол гаргасан юм байна.

Үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх компаниас гадна Си эл даблью эйч (CLWH), “Өөжин мед” зэрэг эмнэлгийнхнийг хууль сахиулагчид 2020 оны нэгдүгээр сард шалгаж эхэлснээс ганц “Реженератив медикал сентр” ХХК-ийг шүүхэд шилжүүлсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншза
2 жилийн өмнө
202.126.90.84

Өчнөөн олон гэр бүлийн асуудал яригдаж байгаа ш дээ. Яахаараа хахдаг юм бэ. Тэр эм чинь эмнэлэгүүдээр дүүрэн байгаа за. Солонгос улсад ч зөндөө хэрэглэж байгаа. Торгох юмаа олж ядсан юмнууд. Бага тэнэгтээрээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.167.196

yu ver

Зочин
2 жилийн өмнө
64.119.29.146

Улс нь үргүйдэлтэй хүмүүсийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж байгаа сайн эмнэлгиййг нь хаах нь зөв гэж бодож байгаа юм байх даа. Олон эмнэлгээр явсан хүний явд хэлэхэд CLWH ч тэр байтагуй хүчтэй эмнүүд зарж өгдөг шүү. Бүгд ижил эмнэлэг байхад хаавал бүгдийг нь хаагаач...

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.243

Шаардлагатай Эмээ бүртгэхгүй байгаа ЭМЯ аа шүүнэ үү. Өндөр хөгжилтэй оронд туршигдаад батлагдсан эм тариаг Монголд бүртгэнэ гэж ер нь юуу байсийн. ЭМЯ- ы эмийн бүртгэл гэсэн бизнес хийдэг авгай нарыг болиулж татан буулгавал таарна

Зочин
2 жилийн өмнө
66.181.167.196

21onoos emchlegdeed neg ijil uilchilgeegee olon udaa hiigeed 5,6 say togrog ogood shantraad bolisooon .huvi hunees hamaaraltai ch hudlaa sanagdsaan

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.107

Ene unen uu. Hudlaa medeelel gd garsan bna

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.149

Юу гэсэн үг вэ. Суулгуулах гээд хүлээж бхд эмнэлгийг маань зүгээр орхи.

Зочин
2 жилийн өмнө
192.82.72.83

бадарууганы луйвардаж авдаг эмнэлэг яагаад мултарчихав

Зочин
2 жилийн өмнө
192.82.72.83

бадарууганы луйвардаж авдаг эмнэлэг яагаад мултарчихав

Зочин
2 жилийн өмнө
103.26.195.198

ЭМЯ.МХЕГ ажилаа хийж чадахгүй байна

Туяа
2 жилийн өмнө
150.129.140.14

Эдгээр эмүүдийг хурдан бүртгэж аваа. Сүлжээний бэлдмэлүүд биш дэлхий даяар хэрэглэдэг эмүүд. Үргүйдлийг эмчилж чадаж л байвал хэрэглэнэ ш дээ. Эмийн жагсаалтанд бүртгүүлэхийн тулд бас арын хаалга хэрэгтэй байха өө

зочин
2 жилийн өмнө
202.9.40.255

өө энэ эмнэлээр явна гээл бүх бэлтгэлээ хангаж бсн ш дээ.хамгийн сайн эмнэлэг гэж эмэгтэйчүүдэд хүндлэгдсэн бсн ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.