СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Санждорж: Хүчингийн хэрэг хийсэн гэдэг нь гүтгэлэг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хамба лам З.Санждоржийг хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч байна.

Хамба лам З.Санждорж:

-Гутаан доромжилж, ямар ч үндэслэлгүй гүтгэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа явдлыг би цагдаа, хууль хяналтын байгуулагад хандаж, өөрийн нэр төр, ажил төрлийн хүндээ сэргийлгэх болно. Үүнийг Монголын нийт ард түмэнд мэдэгдэж байна. 

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс намайг хөөгөөгүй, би халагдаагүй. Одоо болтол багшилж байгаа. Би үг болгоноо баримттай ярина.

Эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг мэдээлэл ор үндэсгүй. Нэр хүндийг маань гутааж байгаа учраас өнөөдөр мэдээлэл өгч байна.

Намайг гүтгэсэн этгээдүүдийг би шүүхэд өгнө, нэр төрөө цэвэрлүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.47

Лам нар буруу гарын бүх юманд холбогддог болжээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.