СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-03

Эрээний хилийг маргааш нээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

БНХАУ-ын Эрээн боомтод Ковид19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалт тогтоосон талаар ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. Гэхдээ одоогоор Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар мөн онцолсон юм. 

Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны үдээс өмнө Замын-Үүд боомт болон авто замаар ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байна. Харин үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй аж. 

Эрээн хотын Худалдааны товчооноос зургаадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургаадугаар сарын 4-нд хил нээх талаар мэдэгдэл ирүүлсэн талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.