СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-03

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Хурц нар С.Эрдэнийн АН-ыг сонгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль амжилттай явагдаж, өчигдөр /2022.06.02/ ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийжээ.

Намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрсөн. Нийт 90 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон.
Дүрмийн дагуу их хурлын найман гишүүн нэмэгдэж, эргэлтийн ротацид ороогүй 181 гишүүний хамтаар нийт 279 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бий боллоо.

Үндэсний бодлогын хороо нийтдээ 304 гишүүнтэй бөгөөд цаашид бодлогын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 14 дүгээр намын Их хурлаа товлон зарлах юм. Тус хурлаар намын удирдлага, намын даргаа сонгох юм.

Энэ удаад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдэд бизнесмен, эдийн засагчид олноор орж бол хуучин гишүүд ч татвараа төлж, гишүүнээрээ үлджээ. Тухайлбал, АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна. Харин шинээр Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв,  Д.Ренцэнтавхай нар ҮБХ-ны гишүүнээр орж иржээ.

Ардчилсан намын ҮБХ-ны шинэ гишүүд: 

Д.Сосорбарам, Я.Равдандорж, Д.Доржпүрэв, А.Мишигдорж, Б.Сайнзаяа, П.Анхтуяа, Т.Анхбаяр, Э.Гантулга, Э.Галбадрах, Ж.Батчулуун, Д.Батдорж, С.Чулуунбаатар,  Д.Жаргалсайхан, Г.Батхуяг, Ч.Батнасан,  М.Мэгзэр, Б.Жавзанхорол,  Д.Батчулуун, Т.Хишигбаатар, Б.Цэгмид,  А.Цэнгэл, Б.Хуланбор, Ж.Баяржавхлан, Н.Пүрэвдорж, Н.Бат-Орших, Б.Анхныбаяр, Ө.Сэрсэндэмид, О.Оюунбилэг, Б.Ариунзаяа, Г.Бямбадорж, Э.Анхбаяр, С.Алтаншагай, Г.Мөнхсүлд, Ц.Дулмаа, Д.Ренцэнтавхай, М.Содбаяр,  Ч.Ууганчимэг, Б.Ариунболд, Д.Оргил-Эрдэнэ, Н.Оюуншүр, Ц.Чинбат, З.Энхбаяр нар шинээр сонгогдож, үнэмлэхээ гардаж авав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Галдан
2 жилийн өмнө
66.181.165.189

Дээрэмчид луйварчдын бүлэглэл!!!!

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.84

Сайхан билэг нь хаана аагаа ийн

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.122

Энэ нам сөнөжээ. Хулгайч луйварчид хорлон сүйтгэгчид урвагчдын үүр оромж болжээ.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.62

Хулгайчид 1 талдаа гарциим бншдээ

del
2 жилийн өмнө
202.55.188.104

ингээд дууслаа ан сөнөлөө

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.80

Өө за за .Хулгайч, алуурчин, дээрэмчин ,ярагчингууд нэг талдаа гарч байгаад яах гээд байна даа.хэцүүхэн хүмүүс л ялгарч гарсан байна яах гээд цуглаад байна .Болгоомжтой л байгаарай монгол түмэн минь.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.61

Ашгүй нэг юм амыг нь барих ноход нэг талдаа гарлаа даа АН ч одоо тун удахгүй тугдайж таарав шив ашгүй монголд байхгүй сайханбалаг яаж яваад энд орчихвоо эби нь чирээ юу

Жаамаа
2 жилийн өмнө
103.229.122.210

Хулгайч луйварчид нь нэг талдаа ялгарсан нь сайн шүү

Зочин
2 жилийн өмнө
202.131.248.206

Үтэр түргэн далд орцгоох болтугай .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.