СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-06-02

Б.Баасандорж: Мах чанасан асуудалд МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан махны үйлдвэрийн махыг шалгаж байна гэх нэрийдлээр чанаж идэж байсан нь шүүмжлэл дагуулсан. Махны үйлдвэрүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Баасандорж дараах мэдээллийг өглөө.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Лабораторын шинжилгээгээр батлагдсаны дараа мах аюултай, аюулгүй эсэхийг хэлнэ. МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг 5-р сарын 18-наас махны үйлдвэрүүдэд хийсэн.

"Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно.

Манай байгууллага аль ч хэвлэлд нээлттэй. Хэвлэлийн мэдээллийн байгууллагын ажилтан хүсвэл манай хийж буй шалгалтын явцыг сурвалжилж болно. Харин өчигдөр мах чанасан асуудалд би МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх эсэхээ шийдэх ёстой. Түүнээс биш .

Эдгээр махыг аюултай эсвэл аюулгүй гэж би хэлээгүй. Холбогдох журмын дагуу лабораторийн шинжилгээ хариу гарна. Мал эмнэлгийн ерөнхий газрын болон Хүнсний аюулгүй байдлын лаборатори хараат бусаар хөндлөнгийн шинжилгээний дүн гаргадаг. Үүний дараагаар асуудалд хандах ёстой. Гэтэл аюулгүй юм бол ид, үнэрлэ гэж уриалж болохгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ.

Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Багш
2 жилийн өмнө
202.9.46.247

Анги засварын 10.0 төгрөг авсан бн гэж сургууль багшийг дарамтлаж сүржигнэхийн оронд Монгол хүний удмын сан амь насанд шууд нөлөөлж бга наад мах хүнс, уул уурхай цианит натри, ариун цэвэр аюулгүй ажиллагаанд хатуу хяналт тавь новшнуудаа.

Зочин
2 жилийн өмнө
103.43.118.82

Хордуулсан ,эсвэл химийн бодистой байвал өөрөөрөө гэдэс ходоодоорой шалгадаг дүүрцэн өлөн тэнэг ёстой орк бна даа .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.