СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жонни Депп ялж, 15 сая долларын нөхөн төлбөр авахаар боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Холливудын хамгийн алдартай, хайр татам хос гэгдэж байсан нэрт жүжигчин Жонни Депп, Амбер Херд хоёрын хайр сэтгэл хүчирхийлэл, гүтгэлэг, мөнгөнд холбогдсон дуулиант шүүх хурал болоод байсан билээ. 

Шүүх хурал зургаан долоо хоног үргэлжилж, гурван хоног хэлэлцүүлэг өрнөсний эцэст Жонни Депп ялалт байгуулав. Тэрбээр 15 сая ам.долларын нөхөн төлбөр, Амбер Херд 2 сая ам.долларын нөхөн төлбөр тус тус авах шүүхийн шийдвэр гарлаа. 

Жонни Депп нэр хүндийг нь гутаан доромжилсон хэргээр 50 сая ам.долларыг Амбер Хердээс нэхэмжлэн, нэр хүндээ сэргээхийг хүссэн бол Амбер Херд өөрийг нь гүтгэсэн хэргээр 100 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. 

Депп шүүхийн эцсийн шатны хуралд оролцоогүй. Учир нь тэрбээр Гитарын домогт Жефф Бектэй хамт Их Британид аялан тоглолт хийж байгаа аж. Харин Херд шүүх хуралдаанд ирсэн бөгөөд хар даашинз өмссөн, санаа нь зовсон байдалтай байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

Шүүгч Азкарате тангарагтны бүрэлдэхүүнд хандан “Нэг юм уу, хэд хэдэн гүтгэлгийн шинжтэй мэдүүлэг олсон бол хохирлыг нөхөн төлөх шаардлагатай. Энэ нь ямар ч хохирол учирсан бай, дор хаяж нэг ам.доллар байх ёстой” гэжээ.

Жонни Депп, Амбер Херд хоёр анх 2009 онд "The Rum Diary" кинонд хамтран тоглох үедээ анх танилцаж байжээ.

Тэдний гэрлэлт тун богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2016 оны тавдугаар сарын 23-нд Амбер Херд Жонни Деппээс салах өргөдлөө өгч, дөрөв хоногийн дараа Амбер Херд гэрлэсэн хугацаандаа биед нь гар хүрч, үг хэлийн болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэргээр Жонни Деппийг шүүхэд өгсөн билээ. 

Амбер Херд "Жонни маш удаан хугацаанд мансууруулах бодисын хамааралтай явж ирсэн. Мансуурч, согтсон үедээ удаа дараа хүчирхийлсэн" гээд өөрийн хөх няц болсон царай төрх бүхий зургуудыг олон нийтэд цацсан. 

2017 онд тэд албан ёсоор салсан ч шүүх хурал өдийг хүртэл үргэлжилж өнөөдөр ийнхүү шийдвэрээ гаргажээ. 

Амбер Херд шүүхийн шийдвэр гарсны дараа хийсэн мэдэгдэлдээ:

“Би үгээр хэлэхийн аргагүй сэтгэл дундуур байна, зүрх шимширч байна. Миний хуучин нөхрийн хүч тэнцвэргүй танил тал, нөлөөллийг сөрөн зогсоход уул мэт нотлох баримт байсан ч хангалтгүй байлаа. Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдэд таалагдаж байгаад би бүр ч их сэтгэл дундуур байна. Энэ бол хүчирхийллийн эсрэг ухралт юм. Үг дуугарч, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн эмэгтэйг олны өмнө гутааж, доромжилж болдог байсан цаг руу бид ухарлаа” гэжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.