Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн тарифыг зургаадугаар сарын эхнээс /2022.06.01/ эхлэн нэмж байгаагаа Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар нэг хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоохдоо нэг литр түлш 2430 байхад тогтоосон юм.
Харин одоо дизель түлшний үнэ 3000 давсан тул нийтийн тээврийн үнийг нэмсэн байна. Хот хоорондын замын зардал задаргаа нь түлш болон бусад эвдрэл гэмтлийн төсөвд оролцдог. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа юм.
Эх сурвалж: АТҮТ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Baynhongroos hotruu tom hvn hvvhed tus tus hed bolson yum bol heleed ogooch