Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын ордны дэргэдэх уран нугаралтын дугуйлангийн суралцагч Г.Золжаргалын "Шүдэн дээр тогтох" үзүүлбэрээр Геннисийн амжилт тогтоож буйг баримтжуулжээ.
Дээрх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газраас Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өөрийн байрандаа зохион байгууллаа.
"Шүдэн дээр тогтох" үзүүлбэрийн дэлхийн рекордыг өмнө нь Орхон аймгийн сурагч Э.Цацрал 4 минут 17 секундийн хугацаанд тогтож эзэмшсэн байна.
Харин энэ удаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ын 7а ангийн сурагч Г.Золжаргал /13 настай/ тус рекордыг эвдэн дээд амжилтыг шинэчилжээ. Тэрээр 5 минут 33 секундын хугацаанд тогтсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.