Өнөөдөр /2022.06.02/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
10:00 цагт -Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
-“Blue Sky” зочид буудалд “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааны нээлт болно.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор гомдол гаргах болсон талаараа мэдээлнэ.
11:30 цагт МҮХАҮТ-д Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болно. Утас: 91000017
11:40 цагт -“Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан Энэтхэгийн зохиолч Наяантра Сахагалын "Индра Ганди-Захирах Зөн" номын нээлт болно.
-Баянгол дүүргийн ЗТДГ-ын хажууд тус дүүргийн Прокурорын газар шинэ байрны нээлт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shvvx prokror gexeeree shine bair baishind ydaj tvlenhiin tuvuu ashiglaltand oryylaache