Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс 70 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэл хотын Төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож хүүхэд багачууд, эх, үрсүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.