СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-06-01

Замын-Үүд хилийн боомтод тогтоосон тусгай горимын хугацааг есдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.05.31/ боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн сугалааг бууруулах, үгүй хийх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан.

Мөн тус хуралдаанаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа.

Тусгай горим сунгагдсанаар:

-Тусгай горим тогтоосон чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд нэвтрэх эрх бүхий ажилтан, жолооч, цэргийн алба хаагчдыг тусгаарлах, тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх, чингэлэг тээвэрт ашиглах тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна.

-Тусгай горим тогтоосонтой холбогдуулан шаардлагатай тохиолдолд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын зарим аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх, нийгмийн дэг журмыг сахиулах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.

-Хилийн боомтод нийтийн эмх замбараагүй байдал бий болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын хилийн тухай хуульд заасны дагуу тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллана.

Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгууллаа

Тус өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллахдаа өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Ерөнхий сайдын захирамжаар Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан дэл уул-Өлзий” автозамын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны шийдвэрийг түдгэлзүүлсэн талаар ярилцах нь зүйтэй гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 2014 оны 246 дугаар тогтоолоор “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозмын замын боомт байгуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын малчид, иргэд хилийн боомт хүртлэх автозам тавигдсанаар зам дагуух ашиглалтын зөвшөөрөлтэй уурхайнууд нээгдэж, улмаар говийн унаган байгалийн экосистемийг алдагдуулах, ховор ан амьтны байршилгүй болох, бэлчээр хомсдох зэрэг сөрөг нөлөөлөл үүснэ хэмээн эсэргүүцэл илэрхийлж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.