Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү Хятадын 30 байлдааны онгоц нэвтэрсний улмаас Тайваний эрх баригчид сөнөөгч онгоцнуудаа дайчилсан гэж мэдэгджээ.
Тодруулбал, онгоцнууд Тайваний агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсийн нэг хэсэг болох Пратасын арлуудын зүүн хойд хэсэг дээгүүр ниссэн ч тус улсын агаарын орон зайд нэвтрээгүй учир дайсагнасан үйлдэл гэж үзэхгүй юм. Үүний хүрээнд, Тайваний Батлан хамгаалах яам сэрэмжлүүлэг илгээж, 22 сөнөөгч онгоц, шумбагч онгоц эсэргүүцэгч онгоцнуудыг дайчилсан байна.
Энэхүү явдал нь Хятадын энэ оны 1 дүгээр сараас хойших хамгийн том түрэмгийлэл болжээ. Тус улс нь сүүлийн саруудад ийм төрлийн агаарын үйл ажиллагааныхаа давтамжийг нэмэгдүүлсэн ч үүнийгээ сургуулилт гэж мэдэгдсэн юм. Гэвч энэ алхам нь Тайванийг бухимдуулан, бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлээд байна.
БНХАУ Тайваньд түрэмгийлсэн тохиолдолд АНУ-ын цэргийн хүчин хөндлөнгөөс оролцоно гэж Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь мэдэгдээд байсан бөгөөд тус улсын албаны хүн саяхан Тайваньд айлчилж, аюулгүй байдлын талаар хэлэлцсэн аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тайван бол хядадын нэг хэсэг.барууныхан л хатгасаар байгаад .азийн украйн болгох нь дээ
taiwaniig hyatdiin neg heseg gej uzeh yum bol udahgui mongol uls neg heseg boloh zamaa neeh blguidee. taiwan bol tusgaar uls.
Угаасаа л Хитадын нутаг ш дээ. Ингэж сумласаар байгаад 45 сая хүнтэй нэг сайхан улсыг байхгүй болгочлоо. Одоо Нэг арлыг живүүлэх юм бн л доо.Газар нутгийг яаж нэгтгэж авдагыг багшаараа заалгацан Хитад эрс ажиллагаанд орох байх. Ямааны мах халуун дээрээ зохимжтой!!!