ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.05.31/ болж Монголын Ипотекийн Корпорацитай холбоотой зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж байгаа эсэхийг тогтоох асуудлыг хэлэлцэв.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
-МИК-ийг давамгай байдалтай ААН байна хэмээн үзсэн тогтоолыг сая болсон ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаанаар гаргалаа. Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг бид хийсэн. Үүний үр дүнд МИК ОССК ХХК нь давамгай байдалтай ААН байна хэмээн үзэж тогтоол гаргасан.
Одоо МИК нь өрсөлдөөний хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллана. Өөрөөр хэлбэл, зохиомлоор хомстол үүсгэх, бусдыг зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнд хязгаарлалт тогтоох үйлдлийг нь хориглож байна гэсэн үг.
Ер нь бол зүй ёсны монополь гэж бий. Энэ нь тухайн зах зээлд нэг л компани байхад тэрхүү үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг зүй ёсных гэж үздэг. Гэтэл МИК зах зээлд 100 хувь давамгайлж үйл ажиллагаа явуулж байна гэж үзлээ. Ингэснээр МИК-ийн бүтэц, өнөөдрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллахыг сануулсан тогтоол гэсэн үг. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гарч байсан. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж холбогдох газруудад ипотекийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зорилтот иргэдэд зориулсан бодлого, хүүг тодорхойлох зөвлөмжийг хүргүүлнэ.
Хуулинд аж ахуй нэгж, компани нь зах зээлд хомстол бий болгох, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр үнэ нэмэх, зах зээлд ноёлох үйл ажиллагаа нь нэг жил ба түүнээс дээш байсан бол татан буулгах, үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэлх арга хэмжээг авдаг. Хэрэв дахин ийм байдлыг үргэлжлүүлбэл тухайн байгууллагыг хуваах, бүтцийг өөрчлөх арга хэмжээг шүүхийн эрх мэдлийн хүрээн авна.
МИК зах зээлд 100 хувь давамгайлж үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн учир МИК-ийн захиралтай уулзаж тогтоолыг танилцуулан, цаашид ноёлох үйл ажиллагаа явуулахгүй, өрсөлдөөнд саад болохгүйг мэдэгдлээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zeel awsan iregded naaldah ym yu ch alga ingej heleed naaduul chin mordoj ajillah uu jujeed bgaarai
Зээлийн хүүг бууруулах боломжтой ч буулгах дургүй бгаа буух ёстой шүү 5хувь болгоход алдагдалгүй шүү
Шадар сайд хийсэн ажилаа дуусгамаар байна банк зээл гарахгүй байна аа
Ипотекийн зээлийн талаархи мэдээлэл бэлтгэж өгөөч 1111 т бол зөндөө санал илгээсэн ямар ч хариу өгдөггүй юм байна лээ банк бол ипотекийн зээл түр зогссон гэж байгаа