Сэлэнгэ аймгийн Засаг даргын тавдугаар сарын 29-ний өдрийн А/230 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжлээ.
Захирамжаар тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулж долоо хоногийн хугацаанд буюу 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагаас эхлэн зургадугаар сарын 5-ны өдрийн 23:00 цаг хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд, түүгээр үйлчлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хориглосон байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар ч шалтгаангүйгээр юун өндөржүүлсэн бэлэн байдал вэ? Юу болсноо бичээч тэнэгтэж дуусахгүй МАНГАРУУД ШҮҮ!!!
Юу болчхоов? Эмээлтээ эхлээд өндөржүүлж бэлэн байдалд байлгаач гөлөгнүүд ээ.
Сургууль зохион байгуулах гэж ярих нь сонин сонсогдоод, бодсон чинь аргагүй юм бнаа.! Сургалт, сургуулилт гэж ярина шдээ!!!//Сургууль, гэж оноосон нэр,//
ГЭНЭТ СҮР СҮР ЮМ ШААЖИЙЖ Л ЦУС ГАРГАДАГ АРГА НЬ ЛАЛРЫН ТЭМБҮҮНҮҮДШҮҮ НЭЭРЭЭ
юун сүртэй юм гарчигаа бодож баймаар юм
teneg malnuud