Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн, тэдний багш, дасгалжуулагч нар мэдээлэл хийлээ.
Монголын Пауэрлифтингийн холбооны ЕНБД, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга:
-Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д манай улсын баг тамирчид амжилттай яваад ирлээ. Тус тэмцээнд манай улсаас 38 тамирчин явсан. Арван алт, найман мөнгө, таван хүрэл медальтай, багийн зургаан цом хүртлээ.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ -120кг оролцож, дэлхийн рекордыг найман кг ахиулан шинэчлэн тогтоолоо. ОУХМ З.Баярхүү -120кг жинд оролцож хүрэл медаль хүртсэн. Өмнөговь аймгийн Энержи Ресурс ХХК-ийн тамирчин Г.Оргилболд өмнө нь ДАШТ-нд хоёр удаа тавдугаар байранд орж байсан бол энэ жил 227кг өрсөлдөж, дэлхийн аварга боллоо. Түүний жинд дэлхийн алдартай бүх тамирчид оролцсон байгаа.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ:
-Энэ жил анх удаа төрөлдөө -120кг жинд өрсөлдлөө. Өмнө -105кг жинд өрсөлддөг байсан. Дэлхийн рекордыг 8кг эвдээд амжилт тогтоосондоо баяртай байна. Зургадугаар сарын 12-нд парапоуэрлифтингийн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байгаа. Энэ нь 2024 оны Парисын паралимпын наадмын эрх авах тэмцээний нэг. Дэлхийн зэрэглэлийн ес дэх рекордоо эвдлээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хэвтэж байгаад нэг өргөөд л болоо