СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцэрлэгийн хүүхдүүдэд төсвөөс олгодог хувьсах зардлыг албан тушаалтнууд завшиж байсан гэв үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Засгийн газраас бага насны хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах үүднээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт сар тутам хувьсах зардал олгодог.

Ингэхдээ тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тооноос хамаарч төсвөөс мөнгө өгдөг. .

Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний санхүүжилт авч завшсан асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу 2022 оны тавдугаар сарын 27-нд  Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэцэрлэг, тус дүүргийн Төрийн сан, Боловсролын хэлтэст цагдаагийнхан нэгжлэг хийсэн гэнэ. үйлдлийг илрүүлсэн аж. Тэднийг хэмээн Баянгол дүүргийн албаны эх сурвалжууд ч баталсан юм. Түүгээр ч зогсохгүй саатуулсан байж болзошгүй гэдгийг ч хэлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан. Гэтэл хувийн цэцэрлэгүүд хүүхдүүдийн эцэг, эхээс төлбөр авахын зэрэгцээ хуурамч баримт бичиг бүрдүүлэн төсвийн санхүүжилтээс давхар мөнгө авч буй нь багачуудыг ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь илэрхий болов. Зарим нь хэд хэдэн цэцэрлэг ажиллуулж ашиг олохын зэрэгцээ алтны орд газартай нөлөө бүхий эрхмүүд байгаа тухай мэдээлэл ч бий.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.