СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт дэх "Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын талаар Шадар сайдад танилцууллаа.

Шалгалтын явцад тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тодруулбал, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж хэлсэн юм.

Тэрбээр “Тус компанийн боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн дотоодод худалдаалагддаг гэсэн баримт нотолгоо байхгүй. Зөвхөн экспортод гаргадаг нь Хяналт шалгалтын явцад тодорхой болсон” гэлээ. Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний бүх аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Шадар сайд энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.

Хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд шууд хор хөнөөл учруулахуйц эрсдэлтэй салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилга, зам дэд бүтцийн хяналтыг ямар ч тохиолдолд сулруулж болохгүйг Шадар сайд дахин сануулж, Монгол Улсын экспортын мах махан бүтээгдэхүүн ийм түвшинд байгаа нь нэг талаас монголчууд бидний нэр хүнд, нөгөө талаас хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой, ноцтой асуудал гэдгийг онцгой анхаарч ажиллах ёстой гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монго улсын иргэн бна.
2 жилийн өмнө
64.119.19.130

Хуралдаад яриад суухын оронд хордуулсан махнаасаа дээж авч үлдээд бусдыг нь яаралтай устгалд оруулаачээ ширээний араас ажил явуулдгаа больж үз.мах харахаар л бөөлжөөд,бие загатнаад бна шүү.

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.115

Мэргэжил хяналтын газрын мэргэжилтэнгүүд нь авилга авахгүй ард иргэдээ бодоод шудрага ажиллаасай.Бас мэдлэг туршлагатай байгаасай

Наран
2 жилийн өмнө
202.21.107.86

Яагаад гол нэрийн бүтээгдэхүүний үылдвэрлэлээ гадныханы гарт Өгчихөв дөө энээс эхэлж шалгах хэрэгтэй болов уу. Мөнгө шүтэж амьдарч бөйгаа Монголчууд минь дээ ирээдүйгээ үр хүүхдээ бодооч дээ .эллэв онош нь үл мэдэглэх өвчин хавдар гарах шалтгаан нь энэ мөн үү хятадаас орж ирдэг бараа бүтээгдэхүүн жимс ногоонд их л сөын хяналт тавих ёстой юм биш үү мэргэжлийн хяналтынхан мөнгөнд биш эх орноо үр хүүхдээ гэсэн сэтгэл гаргаач ээ

Solongoo
2 жилийн өмнө
122.201.22.142

Mahnii uildveriig gadniihand zovshoorol olgoson Ulaan saidad hariutslaga tootsoochee ireeguigee ard irgedee bodobgui yum uu

Иргэн
2 жилийн өмнө
202.55.188.81

Хий хоосон тэгэх ёстой ингэх ёстой чинь ажил бишээ морь унасан хүзүнүүд минь гадаад иргэн монглд хүнсний асуудал эрхэлхийг хориглох ААн нэгжүүд гадаад иргэдтэй хүнсний талаар хамтарч ажилахгүй бхйх хууль гаргах мөн хүнсний чанар стандартын хуулиа чангхлах хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.125

Дэлгүүрээс мах авах гуанзанд орохоос татгалздаг боллоо яаралтай устгаач тэр чимээгүй дайн дэгдээсэн хятадаа өөрийнх нь оронд мэдэгдээч

П ОЮУН
2 жилийн өмнө
122.37.166.45

Зөв маш сайн шалгаж байгаа юм байна АМЖИЛТ ХҮСЬЕ

Иргэн
2 жилийн өмнө
150.129.140.29

Мах бэлтгэх тусгай зөвшөөрөлгүй компани гэчхээд одоо болохоор галгаш нь гаргадаг байсан гэнэ дээ, МАЕГ-ын авилгалчид.

З мөнхбаяр
2 жилийн өмнө
202.126.88.227

Тэр 175тн махаа хурдн устгаарай одоо махаа идэхээс айжээ байна шүү

Чимэгээ
2 жилийн өмнө
66.181.161.73

Сайн байцгаан уу. Эрхэм хүндэт Мэргэжлийн хяналтын шуурхай албаныхан 175 тонн махаа хурдан устгалд оруулаачээ. Анхаар зүйл: Шөнийн цагаар Та нарыг унтаж байхад лац ломбо хөдөлгөөд мах холиж солиход мэдэхгүй байх нь байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.