СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-31

Нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэний тоог 75-аар батлав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар /2022.05.30/ цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлав.

Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна. Тэгэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг тус бүр 10, Баянгол 9, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 8, Хан-уул 6, Багахангай 4 байхаар тогтоосон юм.

Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах аж. Дүйцүүлэх алба хаагч сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын болон бусад ажил зэрэг 180 хоногийн үүрэг гүйцэтгэх хөтөлбөртэй аж. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.