Энэ жилийн "Eurovision" дууны тэмцээнд түрүүлсэн Украины "Kalush Orchestra" хамтлаг ялалтын цомоо дуудлага худалдаагаар 900 мянган ам.доллароор зарсан бөгөөд үүнийгээ улсынхаа армид хандивлажээ.
Тус хамтлаг нь Берлинд болсон хандивын тоглолтод оролцох үеэрээ микрофон хэлбэртэй болор цомоо "Facebook"-ээр дуудлага худалдаанд оруулсан байна. Хамтлагийн үүсгэн байгуулагч Олег Псюк хүмүүсийг дайнд дасахгүй байхыг уриалан, "Энх тайван ирэх хүртэл энэ дайн үргэлж нүүр хуудсанд байх ёстой гэж би бодож байна" хэмээн тоглолтын үеэр хэлжээ.
Украины цэргийн хүчинд эмнэлгийн тусламж, хангамж хандивлах зорилготой энэхүү дуудлага худалдааны орлогоор "PD-2" төрлийн гурван дроныг худалдаж авна гэж тус улсын телевизийн хөтлөгч Сергей Притула мэдээлсэн юм. Орос, Украины талууд дроныг зэвсэг болон тагнуулын зориулалтаар өргөнөөр ашигладаг аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.