СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилд үер, хөрсний гулгалтын улмаас 79 хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бразилын зүүн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, хөрсний гулгалт үүсэн, улмаар 79 хүн амиа алджээ. Мөн олон арван хүн сураггүй алга болсныг орон нутгийн Иргэний хамгаалалтын албаныхан мэдэгдсэн юм.

Түүнчлэн амиа алдагсдын тоо тогтмол нэмэгдсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 79-д хүрснийг Пернамбуко мужийн эрх баригчид мэдээлсэн байна.

Аадар бороо өнөөдөр /2022.05.30/ үргэлжилж байгаа ч хүчтэй шуурга намжсан тул 1,200 орчим алба хаагч эрэн хайх, аврах ажиллагааг эргэн сэргээсэн гэж мужийн албаны хүмүүс хэлжээ. Мөн Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро үерт нэрвэгдсэн Ресифи хотод айлчлах төлөвтэй байна.

Тус улсад сүүлийн нэг жилийн хугацаанд үер, хөрсний гулгалтаас болж олон зуун хүн амь үрэгдсэн билээ. Улам бүр аюултай болж буй Бразилын борооны улирлыг мэргэжилтнүүд "Ла Нина" буюу Номхон далайн усны температурын өөрчлөлт ба уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.